Тов — үйлчилгээ эрхлэгч, үйлчлүүлэгчийг холбох цаг захиалгын платформ
App Store-оос татах4 энгийн алхмаар цаг захиалж, баталгаажуулна
Ангилал эсвэл нэрээр хайж, газрын зураг, «Ойролцоох» товчоор өөрт ойр үйлчилгээ эрхлэгчээ олно
Сул цагаа сонгож, хэдхэн товшилтоор захиална
Урьдчилгаа шаардсан бол QPay-р үйлчилгээ эрхлэгчийн дансанд шууд төлж баталгаажуулна
Товлосон цагтаа очиж, үйлчилгээгээ авна — үнэлгээгээ үлдээнэ
Цаг захиалах, захиалга авахыг нэг дор
Утсаар ярих шаардлагагүй — шөнө ч гэсэн хүссэн цагаа захиалаарай
Урьдчилгаа шаарддаг газарт урьдчилгаагаа хугацаанд нь төлөхөд захиалга автоматаар баталгаажна. Урьдчилгаагүй захиалгыг үйлчилгээ эрхлэгч баталгаажуулмагц, эсвэл автоматаар баталгаажуулдаг газарт захиалмагц танд мэдэгдэнэ
Үнэлгээг зөвхөн тухайн газарт «Дууссан» төлөвтэй захиалгатай хэрэглэгч үлдээнэ. Зохисгүй, хуурамч сэтгэгдлийг «Мэдээлэх» товчоор мэдээлж болно
Газрын зураг болон «Ойролцоох» товчоор өөрт ойр үйлчилгээ эрхлэгчийг олно
Үйлчилгээ эрхлэгчийн санал болгосон урамшууллын карт, хямдралын код, багц үйлчилгээ, бэлгийн картыг ашиглана — багц, бэлгийн картын төлбөр ч үйлчилгээ эрхлэгчийн дансанд шууд орно
Өөрт таалагдсан үйлчилгээний газрыг хадгалж, дараагийн удаа шууд захиалга өгөх боломжтой
Үйлчлүүлэгч тань утсаар залгалгүйгээр сул цагаа хараад онлайнаар захиална. Та захиалгаа баталгаажуулж, ажилтан бүрийн хуваарийг нэг дор хөтөлнө. Захиалгын тоо хязгааргүй, захиалгын шимтгэлгүй.
Доорх тоо нь АНУ-ын цаг захиалгын программ хангамжийн компаниудын нийтэлсэн өгөгдөл бөгөөд Тов-ын үр дүн биш:
Захиалга, төлбөр, бүртгэлийн асуудал эсвэл санал хүсэлтээ support@tov.best хаягаар илгээнэ үү. Зохисгүй сэтгэгдэл эсвэл хариуг тухайн сэтгэгдлээс шууд мэдээлж болно.